Монгол Улсын хувьд Эрүүгийн хууль, Төрийн албаны хууль, Авлигын эсрэг хуулийг тойрсон судалгаа явуулж, эрх зүйн үр дүнд бодитой үнэлгээ өгөх, цаашдын зорилтыг тодорхойлох нь хойшлуулшгүй зорилт болж байгаа бөгөөд нөгөө талаас манай улсад энэ сэдвээр бие даасан судалгааны ажил хийгдээгүй байгаа учраас онол, практикийн аль ч түвшинд цэгцтэй ойлголт, тэмцэх арга зам тодорхой бус байгаа зэрэг үндэслэл нь сэдвийг судлах шаардлага болсон юм.