Буддын шашин судлаач эрдэмтэд Бурханы сургаалийн далай их ном судраас үлдэж хоцорсоныг нь орчин цагийн хэл бичигт буулган, хэвлэн нийтлэж олон түмний оюун ухааны хүртээл болгож буйд нэмэр болохын зэрэгцээ Монголын уламжлалт шашин болгон жинхэнэ утгаар нь хегжүүлж өгсөн мэргэн өвгөд дээдсийнхээ урмыг багахан ч болов сэргээх үүднээс олонд төдийлөн танигдаагүй дараах бутээлийг эрдэм шинжилгээ, судалгааны ажил болгон судласан болно.