Дундад зуунаас хойш үед монгол туургатанд төвд хэлээр Бурханы шашин хүчтэй дэлгэрэхийн хамтаар төвд хэл Монголд нэвтрэн тархсан бөгөөд Бурханы шашин Монголд дэлгэрсэн явдал монгол хүн төвд хэлийг номын хэл болгон төгс эзэмшиж, зохиол бүтээл туурвих боломж бүрдүүлж, монголчуудын оюуны болон бичиг үсгийн соёлд томоохон өөрчлөл бий болгосон түүхтэй.