Өнөө цагт монгол төдийгүй дэлхий дахинаа хятад хэлийг судалж суралцах болсон. Гэсэн хэдий ч залгамал бичигтэй улс, ялангуяа монгол суралцагчдын хувьд ханз нь хятад хэл суралцах үеийн нэн тэргүүн тулгардаг асуудал болдог билээ. Тиймээс тус сэдвээр монгол оюутнууд ханз бичихдээ ямар алдаа гаргадгыг илрүүлж шийдвэрлэх арга замыг олохыг хичээсэн ба энэ нь цаашдаа хятад хэл судлаач, суралцагчдын судалгаа болоод сурах үйлд нь нэмэр болно хэмээн итгэж байна. тус контент нь хятад хэл дээр бичигдсэн ба хуулалтын хэмжээ нь хятадын томоохон сургуульд тавигддаг шаардлагыг хангасан байгаа.