Гишүүнчлэл
?Юун түрүүнд хэл нь харилцааны хэрэглүүр учир хамтын ажиллагааны явцад санал бодлоо солилцоход хүмүүст хэрэгтэй. Хэл нь хүнд сэтгэлаа, санаа бодлоо, сэтгэлийн догдлолоо илэрхийлэхэд хэрэгтэй. Хэл байхгүй байсан бол хүн өөрөө байхгүй байх байсан бөгөөд хүнд байгаа хүнлэг чанар бүхэн хэлээр илэрч, хэлээр өвлөгдөн, хэлтэй холбоотой байдаг. Хэл шинжлэл нь хэн хүн хэлний тухай эргэцүүлэн бодсоноор ч үүссэнгүй. Харин шинжлэх ухааны бусад салбарын нэгэн адилаар амьдралын эрэлт шаардлагаар буй болсон.