Гишүүнчлэл
?Хүмүүний биеийг олж төрөөд хэлд орох, хөлд орох үеээсээ өтгөс буурал насан хүртлээ алив хүн хэлийг хэрэглэдэг билээ. Хүмүүсийн хийсэн, хиж буй, хийх гэж буй бүхий л зүйл хэлний хэрэглүүрийн ачаар бүтдэг. Хэлний түүх нь тухайн хэлээр яригч, харилцагч ард түмний түүх мөн. Иймээс харилцааны гол хэрэглүүр болох хэл, тэр дундаа дэлхий нийтээр ашигладаг англи хэлний талаар судлахыг зорилоо.