Гишүүнчлэл
?Нийслэлийн хэмжээнд огт цэцэрлэггүй 45 хороо байдаг. Эндээс Сонгинохайрхан дүүргийн 26-р хороог авч үзвэл хотын төвөөс алслагдмал, 3966 өрх 19428 хүн амтай, үүнээс сургуулийн өмнөх насны 1402 хүүхэд байдаг. Хөдөө орон нутгаас шилжин ирж суурьшигчдын тоо ихтэй холбоотойгоор хүн амын амьжиргааны түвшин доогуур буюу нийт өрхийн 60 хувь нь ядуу өрх байдаг. Тус хорооны оршин суугчдаас цэцэрлэг байгуулах талаар судалгаа явуулахад судалгаанд оролцогчдын 55,7 хувь нь гэр цэцэрлэг байгуулах саналыг дэмжсэн.