Эрдэм шинжилгээний цуврал бичгийн ээлжит дугаар та нарын гарт очиж байна. Эхний дугаар хэвлэгдэн гарснаас хойших хугацаанд магистрант, оюутнуудаас эрдэм шинжилгээний олон арван бүтээл редакцид ирснийг бид нэг бүрчлэн хэлэлцэж, сорчлон түүвэрлэж энэ дугаартаа оруулан хэвлэж байгаа юм. Ингэхдээ хэд хэдэн зүйлийг удирдлага болгов.