Дэлхийн даяаршлын эрин үед ихээхэн эрчимжиж, дэлхий нийтээрээ анхаарал хандуулж буй нэгэн асуудал бол хүн амын шилжих хөдөлгөөн юм. Тийм учраас энэ асуудлыг Улаанбаатарын жишээн дээр онол, практикийн үүднээс авч үзэж улмаар эерэг талыг хөхүүлэн дэмжих, сөрөг үр дагаварыг арилгах талаар мэдээлэл боловсруулахыг зорилоо.