Хүн төрөлхтний амьдрал даяарчлагдаж, нэг чиг хандлагаар тодорхойлогдож буй өнөөгийн дэлхий ертөнцөд хүрээлэн буй байгаль орчин, соёлын үнэт зүйлсийг хамгаалж, соёлын олон янз байдлыг хөгжүүлэх явдал юу юунаас чухлаар тавигдах болов. Онгон дагшин байгаль, түүх соёлын дурсгалууд эдийн засгийн сувдаг сонирхол, хэрцгий балмад явдлын золиос болох нь ихсэж буй энэ үед аялал жуулчлалыг соёлын агуулгаар баяжуулан хөгжүүлэх замаар байгаль, түүх соёлын өвийг хадгалж хамгаалах, олон нийтэд таниулах шаардлага улам бүр нэмэгдэж байна.