Манай орны хувьд аялал жуулчлалын бүтээгдэхүүний онцлог нь унаган байгаль, ард түмний нүүдпийн соёл иргэншил, ахуйн өвөрмөц онцлог юм. Дэлхийн өндөр хөгжилтэй орны иргэд өөрсдийн ахуйгаас эрс өөр соёл иргэншил, унаган байгалийн орчинг эрэлхийлж байгаа нь манай орны хувьд аялал жуулчлалын дэлхийн зах зээлээс өөрийн өвөрмөц дүр төрхөөрөө ялгарах нэг онцлог болж байна.