Ерөнхий менежментийн онолоор хөдөлмөр хуваарилалт гэдэг нь байгууллагын бүх ажгтыг бүрдүүлэгч хэсгүүдэд хуваах үйл ажиллагаа, түүнийг хэвтээ ба босоо гэж хоёр ангилдаг. Хөдөлмөрийн босоо хуваарилалт нь ажлын эрх мэдлийн ялгаанд үндэслэгдэх ба түүний дагуу удирдлагын түвшин бий болдог. Харин хэвтээ хуваарилалт нь ажил, мэргэжлийн төрөлжилтөд тулгуурладаг. Энэ хоёрын давхцал дээр байгууллагын удирдлага зохион байгуулалтын бүтэц бий болдог. Иймээс энэ бүлэгт хөдөлмөр зохион байгуулалтын үндэс болох ажлын зохиомж, ажлын агуулга, хүрээ ба далайц, өргөжилт ба баяжилт, түүнтэй холбоотойгоор ажлын шинжилгээ ба тодорхойлолтын талаар дэлгэрэнгүй авч үзэх болно.