"Санхүүгийн зах зээлийн холбоо" ТББ

"Санхүүгийн зах зээлийн холбоо" ТББ

Санхүүгийн Зах Зээлийн Холбооны үндсэн зорилго нь Монголын санхүүгийн захын хөгжлийг дэмжих явдал юм. Өнгөрсөн хугацаанд тус холбоо нь санхүүгийн зах зээл дээр үйл ажиллагаагаа явуулж буй хамгийн нөлөө бүхий, өргөн хүрээг хамарсан төрийн бус байгууллагуудын нэг болон өргөжсөн билээ. Олон нийтийн санхүү, эдийн засгийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор маш өргөн хүрээтэй ажиллаж ирсэн ба сэтгүүлч нарт анх санхүү эдийн засгийн боловсролыг үнэ төлбөргүй олгож эхэлсэн түүхтэй. Мөн мэргэжлийн дилерүүд, санхүүчдийг бэлтгэх зорилгоор олон улсын Ройтерс, Блүүмберг агентлагуудтай өргөн хүрээнд хамтран ажиллаж олон арван сургалтуудыг өнгөрсөн хугацаанд зохион байгуулжээ. 2004 оноос хойш тус холбооны зохион байгуулсан сургалтуудад олон мянган мэргэжилтнүүд хамрагдсан нь бидний бахархал билээ.

2

Нийт контент