Лхагвадоржийн Ариунаа (1966 оны 08 дүгээр сарын 01-нд төрсөн. Эдийн засагч, инженер мэргэжилтэй. Монголын менежментийн холбооны гишүүн. 1984-1990 онд Одоогийн Екатеринбург хотын Уралын Их сургууль төгссөн. 1990-1995 онд Төрийн өмчит Дулааны 4-р цахилгаан станцид цахилгааны инженер. 1995-1997 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институт бизнесийн удирдлагын магистр. 1997-2000 онд Удирдлагын академийн эдийн засгийн тэнхимийн багш. 2000-2001 онд ХБНГУ-ын Потсдамын Их сургуулийн Төрийн удирдлагын магистр. 2005-2010 онд Эдийн засгийн ухааны доктор. 2010 оноос одоог хүртэл Эдийн засгийн тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байна. Орос, Англи, Герман хэлтэй.