А.Идэрбат нь ажлыг гараагаа "Таван богд групп" -д санхүүч, бизнес хөгжлийн менежерээр эхлүүлж, цаашлаад "Ард Санхүүгийн нэгдэл" -д хөрөнгө оруулалт хариуцсан захирлаар ажиллаж байв.
2017 оноос эхлэн хөрөнгө оруулагч, энтерпренер чиглэлээр түлхүү ажиллаж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар хэд хэдэн тэрбумаар үнэлэгдэх Апекс Капитал, Томүжин Альтернатив Сургууль, Аурум Групп болон Акумулус Эдүкэйшн компаниудыг амжилттай үүсгэн байгуулаад/ хамтран үүсгэн байгуулаад байна.
Мөн тэрээр хөрөнгө оруулалтын салбарт өөрийн сурсан мэдсэнээ бусадтай хуваалцаж, хүмүүсийн санхүүгийн эрх чөлөөнд хүрэх замыг нь чиглүүлэх зорилгоор "Хөрөнгө оруулалтын 10 дүрэм", "F*ck you money" номуудаа бичсэн.
Сүүлийн 10 жилийн хугацаанд тэрээр компани, хувь хүмүүст хөрөнгө оруулалт, мөнгөний менежментийн талаар зөвлөгөө өгч олон зуун хүнд санхүүгийн эрх чөлөөнд хүрэхэд нь тусласаар байгаа билээ.