Монголын үнэн сонин 2011/201

Үндэсний цахим сан

Бидний тухайАшиглах зааварХамтран ажиллах
Монголын үнэн сонин 2011/201

Монголын үнэн сонин 2011/201

Худалдаж авах

1920 оны 11-р сарын 10-нд Оросын Эрхүү хотод анх хэвлэгдэн гарч, 1921 оны 4-р сарын 19 хүртэл нийт 6 дугаар гарчээ. Монголын хувьсгалчид Коминтерны Алс Дорнодын нарийн бичгийн дарга нарын газраас тусламж авахаар Эрхүү хотод байх хугацаанд тэдний идэвхтэй тус дэмжлэгээр гаргаж байсан анхны хувьсгалт нууц сонин юм. Энэ сонины 38х54 см-ийн хэмжээтэй, 4 нүүртэйгээр чулуун бараар дугаар бүрийг 3000 хувь хэвлэж, ардын хувьсгалын партизан цэргүүдээр дамжуулан олон түмэнд тарааж байв. ХХ зууны эхэн үеийн Монгол орны түүхийн нэн эгзэгтэй үед гарч байсан энэ сонин Монголын ард түмнийг хувьсгалт тэмцэлд уриалан дуудах, хувьсгалчдын үзэл бодлыг нэгтгэх, Ардын намыг байгуулж бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд манай орны далаад жил үргэлжилсэн хувьсгалт хэвлэл, коммунист сэтгүүл зүйн эхлэлийг тавьсан юм.

Бүтээлийн нийлүүлэгч

# нам# түүх# мэдээ