Монголын үнэн сонин 2010/162

Бүтээлийн тайлбар

1920 оны 11-р сарын 10-нд Оросын Эрхүү хотод анх хэвлэгдэн гарч, 1921 оны 4-р сарын 19 хүртэл нийт 6 дугаар гарчээ. Монголын хувьсгалчид Коминтерны Алс Дорнодын нарийн бичгийн дарга нарын газраас тусламж авахаар Эрхүү хотод байх хугацаанд тэдний идэвхтэй тус дэмжлэгээр гаргаж байсан анхны хувьсгалт нууц сонин юм. Энэ сонины 38х54 см-ийн хэмжээтэй, 4 нүүртэйгээр чулуун бараар дугаар бүрийг 3000 хувь хэвлэж, ардын хувьсгалын партизан цэргүүдээр дамжуулан олон түмэнд тарааж байв. “Монголын үнэн” сонин “Орон бүхний пролетари нар нэгдэгтүн!” гэсэн уриатай, “Энэхүү Монголын үнэн хэмээх сэтгүүлийг дэлхий дахины эв хамтын интернационал намын алс дорнодын хорооны монгол, төвдийн хэлтсээс тараана” гэсэн тайлбар бичээстэй хэвлэгдэж байжээ. ХХ зууны эхэн үеийн Монгол орны түүхийн нэн эгзэгтэй үед гарч байсан энэ сонин Монголын ард түмнийг хувьсгалт тэмцэлд уриалан дуудах, хувьсгалчдын үзэл бодлыг нэгтгэх, Ардын намыг байгуулж бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд манай орны далаад жил үргэлжилсэн хувьсгалт хэвлэл, коммунист сэтгүүл зүйн эхлэлийг тавьсан юм.

Контентын хэсгээс

Бүтээлийн нийлүүлэгч