Мандалын бясалгалын хөтөлбөр

Бүтээлийн тайлбар

“Буян дорой хүмүүнд бодь сэтгэл төрөх байтугай нэрийн төдий ч сонсохгүй. Буяны чуулган арвижих аваас бодь сэтгэл аяндаа төрнө” хэмээн энэхүү “Мандалын бясалгалын хөтөлбөр”-т өгүүлсэн байна. Өөрөөр хэлбэл энэрэл хайрыг төлжүүлэн “Бодь сэтгэл”-ийн үр хөрөнгийг ургуулах гол арга нь буян юм. Асар их буяны хүчинд дульдуйдан бодь сэтгэл төрж зүрх сэтгэл тань хайр энэрлээр бялхаж эхэлнэ. Нүгэл хилэнц, саар муу зүйлс Бодь сэтгэлийн сүрээр дарагдаж арилаад сайн сайхан бүхэн цогцлон дэлгэрэх ажээ. Тэрхүү буяныг хураах гайхамшигт арга нь Мандал өргөх зан үйл бөгөөд түүнийг хэрхэн өргөж бясалгах тухай энд өгүүлнэ.

Контентын хэсгээс

Бүтээлийн нийлүүлэгч