Зургаадугаар далай ламын намтар

Бүтээлийн тайлбар

Бурханы шашны оройн чимэг бол үе үеийн Далай лам нар билээ. Тэдний нэг Зургаадугааар Далай Лувсанринчинцаньянжамц нь Буддын эрдэм мэдлэгийн манлай болсон гэгээнтэн ажээ. Тэрбээр Энэтхэг, Түвд, Балбын ариун дагшин орноо бэрх хатуужлаар бясалгал дияан үйлдэж эрдэм чадлыг төгс эрхшээжээ. Тухайн үеийн Түвдийн хаадын хямралдаанаас улбаалсан дарамт шахалтыг Бурхан номын хүчээр даван туулж шашин амьтны төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж эрдэм чадал нь хэтийдсэнээр олон хүмүүнд сүсгийг төрүүлэн буяны зам мөрд оруулсан бодьсадва болой. Тэрбээр улс төрийн дарамт шахалтаар эх нутгаа орхин Алшаад суурьшин олны тусыг үйлдсээр нирваан дүрийг үзүүлжээ. Монголын анхдугаар Богдын айлтгал соёрхлоор Монгол оронд морилон Их хүрээнд саатсан тухай ч энд өгүүлсэн байна.

Контентын хэсгээс