Базарсадын бясалгалын хөтөлбөр

Бүтээлийн тайлбар

Базарсадын бясалгалын хөтөлбөр нь Монголын гүн ухаантан, соён гэгээрүүлэгч Сэрдог номун хан Лувсанчүлтэмжамцын туурвисан Удиртгал дөрвөн их хөтөлбөрийн хоёрдугаарх нь. Базарсад бол мянган галвын хилэнц нүглийг нэгэн агшинд ариусгах увдистай “Зуун үсэгт” тарни юм. Базарсадын утга учир, түүнийг хэрхэн бясалгах ёс, хилэнц нүгэл арилгах төдийгүй улмаар бие, хэл, сэтгэлээ цэвэр ариун байлгах арга замыг хүртэл энд зааж өгчээ. Туулсан замын алдаа эндэл, хуримтлагдсан нүгэл хилэнцээ ариусгаж ирээдүйн зам мөрөө гэрэл гэгээгээр тольдоход энэ номын ач тус оршино.

Контентын хэсгээс

Бүтээлийн нийлүүлэгч