Эгнэшгүй нөхрийг олов

Үндэсний цахим сан

Бидний тухайАшиглах зааварХамтран ажиллах
Эгнэшгүй нөхрийг олов

Эгнэшгүй нөхрийг олов

Гишүүнчлэл

?
Монголын түүхийн гайхамшигт агшнууд цувралын нэг болох энэ номыг "Эгнэшгүй нөхрийг олов" хэмээн нэрлэсэн нь учиртай. Хүч чадал шавхсан, эрсдэл ихтэй Хүйтэний тулалдаанд гүрээг нь харван хүндээр, бараг үхлүүт шархдуулсан Тайчуудын Зургаадайн эр зориг, шулуун шударга зан чанар, саруул ухаан, авъяас чадварыг Чингис хаан оноон таньж, ихэд үнэлэн амь хэлтрүүлээд зогсохгүй өөрийн хамгийн ойрын итгэлт Өрлөгийнхөө нэгэн болгож, Зэв хэмээх алдрыг хайрласан билээ. Гэвч зулайг нь гишгэж төрсөн ах Бэгтэр, алтан ургын дээд авга Алтан, Хучир нарыг зарчим алдсан учраас шийтгэж байсан. Мөн Чингис хаан хар багын анд Жамухыг, өргөсөн эцэг Ван Тоорилийг ёсгүй загнасных нь төлөө өвдөглөсөн. Тэрээр шударга үнэний эсрэг хэнийг ч тэр гэсгээн шийтгэж байлаа. Харин шударга үнэнтэй хэн хамт байна тэр хүн Чингис хаантай хамт байсан юм. Тийм учраас Чингис хаан өш хонзон, эд шуналын төлөө бус харин үнэн ёсыг өмгөөлөн дэлхийн дайныг эхлүүлсэн ажээ. Ингээд Монголын түүхийн гайхамшигт агшнуудаар аялсу хэмээн урьж байна.

Бүтээлийн нийлүүлэгч

# дайн# тулалдаан# түүх