Бүтээлийн тайлбар
Монгол Улсын Их хурлаас 2002 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай, Захиргааны хэргийн шүүх байгуулах тухай хууль баталж, 2004 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс Захиргааны хэргийн шүүх үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Ингэснээр иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг захиргааны хууль бус үйл ажиллагаанаас хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх боломжтой болсон.