Нийтийн эрх зүйн маргааны онол практикийн зарим асуудал

Бүтээлийн тайлбар

Эрх зүйг нийтийн болон хувийн эрх зүй гэж ангилдаг нь эх газрын эрх зүйн тогтолцоотой улсуудын ангилал хэмээн судлаачид үздэг. Тухайлсан харилцааг зохицуулахад ач холбогдол бүхий ангилал байсаар ирсэн боловч өдийг хүртэл эрдэмтэн судпаачид санал шүүмжлэл дагуулсаар ирсэн ойлголт юм. Нийтийн эрх зүй гэдэг ойлголт улс орон бүрт адилгүй бөгөөд эрх зүйг ийнхүү хуваах эсэх нь тухайн улс аль эрх зүйн бүлд хамаарч байгаагаас ихээхэн хамаарна. Англи саксоны эрх зүйн бүлтэй улс гэхэд л эрх зүйг нийтийн болон хувийн гэж ангилдаггүй. Түгээмэл эрх зүй л гэсэн ойлголт байдаг. Ингээд үзэхээр нийтийн эрх зүй гэсэн онолын ойлголтыг нэг мөр ойлгох тухайн харилцааг зохицуулахад эрх зүйн тогтолцоог ангилахад гол шалгуур болж байгаа юм.

Контентын хэсгээс

Бүтээлийн нийлүүлэгч