Хадгаламж зээлийн хоршооноос зээл олгох үйл ажиллагаа, түүний эрх зүйн зохицуулалтын зарим асуудал

Бүтээлийн тайлбар

Өнөөдөр манай ХЗХ-дын дийлэнх олонх нь сонгодог утгаараа үйл ажиллагаагаа явуулахгүй байна. Иргэд ХЗХ-ны жинхэнэ сонгодог утгыг бүрэн гүйцэд ойлгоогүйгээс хоршооны гишүүнийхээ бүрэн эрхийг эдэлж чадахгүй, зөвхөн өндөр хүүтэй хадгаламж хадгалуулах, хурдан шуурхай зээл авах зорилгоор ХЗХ-нд гишүүнчлэгдэж байгаагаас хоршооны удирдлага болон анх үүсгэн байгуулсан хэсэг бүлэг этгээд нь санхүүгийн эх үүсвэр татан төвлөрүүлэх, ашиг олох хэрэгсэл болгосоор байна. Энэ байдал нь уг асуудлыг гүнзгийрүүлэн бие даан судлах шаардлагыг төрүүлсэн юм. Иймд Хадгаламж зээлийн хоршооноос зээл олгох үйл ажиллагаа, түүний эрх зүйн зохицуулалтын зарим асуудал сэдвийг сонгон магистрын дипломын ажлаа бичлээ.

Контентын хэсгээс