Монгол Алтайн Чулуун Шастир

Үндэсний цахим сан

Бидний тухайАшиглах зааварХамтран ажиллах
Монгол Алтайн Чулуун Шастир

Ш.Чулуун

Монгол Алтайн Чулуун Шастир

Худалдаж авах

Хадны зургийн дурсгалын агуулга, зохиомж, түүх соёлын үнэ цэнээр дэлхий дахины анхаарлыг зүй ёсоор татдаг орны хувьд Монгол Улс ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвд багтсан Алтайн нурууны болон бусад хадны зургийн хадгалалт, хамгаалалтад онцгой анхаарал хандуулах төдийгүй хадны зургийн судалгааг улам гүнзгийрүүлэх үүрэг хүлээж байна. Монголын хадны зургийн цогцолбор дурсгалууд нь хадны зураг урлалын хувьд бусад улсын хадны зурагтай харьцуулахад талбай, тоо, хэмжээ, уран сайхны илэрхийллээрээ хосгүй хэмээн дотоод, гадаадын судлаачид үзэх болсон юм. Энэ бүхнээс үндэслэн “Хаданд мөнхөлсөн урлаг: Түүх, ойллого, ярилцаан” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгч, ЮНЕСКО-ийн ивээл дор зохион байгуулж байна. Энэ хуралд гадаадын 15, дотоодын 10 гаруй эрдэмтэн, 60 гаруй судлаач, сонирхогчид оролцож, дэлхийн өв болсон хадны зургийг судлах арга зүй, түүнийг тайлан тайлбарлах, хадгалан хамгаалах талаар санал, мэдээлэл солилцож бусад улс орны туршлага, Монгол орны нутаг дэвсгэрт байгаа хадны зургийг хамтран судлах чиглэлээр явуулж байгаа эрдэм шинжилгээний ажлын үр дүнг хэлэлцэх юм. Энэхүү эрдэм шинжилгээний бага хурал нь Монголын хадны зургийг судлах ажилд дорвитой хувь нэмэр болж, улмаар олон улсын хүрээг хамарсан ЮНЕСКО-гийн төсөл болох ажлын эхний алхам болно гэдэгт итгэж байна. Ингээд энэхүү хуралд зориулж “Чулуун Шастир” ТББаас санаачлан гаргасан “Монгол Алтайн чулуун шастир” цомгийг Танд өргөн барьж байна.

Бүтээлийн нийлүүлэгч

# хадны зураг# монгол алтай# чулуун шастир# rock art # petroglyph# mongol altai# chuluun shastir