Сарны гөрөөс

Бүтээлийн тайлбар

Голын манан дунд

Өвгөд ирж нөмрөгөө тайлахад

Голын манан дундах

Өнө эртний морьд нь янцгаана

Голын манан дунд

Үзэсгэлэнт бүсгүй хүн тэрлэгээн нимгэлэхэд

Голын манан дундах

Үүлэн сиймхийн сарыг олж харна

Голын манан дунд

Түнэр үргээж эр чоно улин гичий чоноон дуудахад

Голын манан дундах

Түүнээс үргэсэн сарны гөрөөс

Голын манан дунд...

Контентын хэсгээс

Бүтээлийн мэдээлэл

Бүтээлийн нийлүүлэгч

Төстэй контентууд