Мундаг хүүхэд

Үндэсний цахим сан

Бидний тухайАшиглах зааварХамтран ажиллах
Мундаг хүүхэд

Н.Мандал

Мундаг хүүхэд

Худалдаж авах

Гишүүнчлэл

?
Сацрал охин хичээлээ тараад гэртээ ирж явав. Орцондоо ормогц тэр шатаар дуу аяланхан өгслөө. Тэднийх таван давхар байшингийн гуравдугаар давхарт байдаг юм. Тэгтэл орцных нь хоёрдугаар давхарт эзэнгүй гөлөг байж байх нь тэр ээ. Хархан үстэй тэр жаахан амьтан охиныг хармагцаа аврал эрэх мэт зөөлхөн гийнав. Гөлөг даарсан байлаа. Хамаг бие нь дагжтал чичрэх аж. Түүнийг тэвэрсэн охин ч дагаад чичирч эхлэх шиг. Басхүү ихэд өлсөж буй нь илт. Хариугүй нимгэхэн хэлээ булталзуулаад л байв. Дөрвөн нүдтийг гэртээ авч орохгүй гээд яах билээ?

Бүтээлийн нийлүүлэгч

# уран зохиол# хүүхдийн хүмүүжил