Шуурах өндөрлөг

Үндэсний цахим сан

Бидний тухайАшиглах зааварХамтран ажиллах
Шуурах өндөрлөг

Эмильи Бронте

Шуурах өндөрлөг

Худалдаж авах

Гишүүнчлэл

?
Хэдий сая сая уншигчид, шүүмжлэгч нар Шуурах Өндөрлөгийг (Wuthering Heights) агуу бүтээл гэдэгтэй санал нэгддэг боловч уг зохиол нь зарим хүмүүст хайрлагдаж, зарим хүмүүст үзэн ядагддаг билээ. Гэхдээ үүндээ л гайхамшиг нь оршин байдаг гэхэд болно. Магадгүй хайр ба үзэн ядалт нь нэг зүйлийн хоёр тал учир салгаж үзэх боломжгүй болохоор тэр биз. Хитклифф, Катерина хоёр нь Ромео, Жульетта хоёрын араас орох хамгийн алдартай уран зохиолын хосууд билээ. Хэрэв та энгийн романтик зохиолд дуртай бол энэ номыг та үзэн ядах байх, харин хэрэв танд мөнхийн хайр, урвалт, үзэн ядалт, өш хонзон зэрэг нь сонирхолтой бол энэхүү 1847 онд бичигдсэн, Английн алдарт зохиолч Эмильи Бронтен (Emily Bronte) эхний бөгөөд сүүлчийн зохиолыг анх удаа Монгол хэл дээр Цотан Туяа ХХК хөрвүүлэн танд толилуулж байна.

Бүтээлийн нийлүүлэгч

# сонгодог зохиол# готик# романс