Үндэсний цахим сан

Бидний тухайАшиглах зааварХамтран ажиллах

Хуулбар шалгуур

Гишүүнчлэл

Loading...

Бүтээлийн тайлбар

Боловсрол эвсэл болон Бодлогод залуусын хяналт ТББ-ын залуу судлаачид тодорхой бүлгийн залуусын амьдралын хэв маяг, нийгэм сэтгэлзүй, эдийн засаг, боловсрол зэрэгт цар тахлын үеийн нөхцөл байдал хэрхэн нөлөөлсөн талаар урьдчилан бэлтгэсэн асуултуудын хүрээнд ярилцаж, энэ нөхцөл байдлыг хэрхэн даван туулах, боловсролын талаар ямар хариу арга хэмжээ авч болох талаар ярилцаа. Уг судалгаанд хөдөө орон нутаг, гэр хороолол, асрамжийн газарт амьдардаг залуучууд, сонсголын болон харааны бэрхшээлтэй, тархины саажилттай залуус, өрх толгойлсон эхчүүд, бэлгийн цөөнх, үндэсний цөөнхийн төлөөлөл оролцсон юм. Залуу судлаачид уг судалгааг 2020 оны 5-6 сарын хооронд хийж, тайланг нэгтгэн боловсруулаад 8 сарын 21-нд Ази- Номхон далайн бүсийн залуусын чуулганд танилцуулсан болно.