Ковид 19-ын шалтгаант хөл хорионы үеийн багшлахуй, суралцахуй

Бүтээлийн тайлбар

Монгол Улсын хувьд 2020.01.27-ны өдрөөс эхлэн 2019-2020 оны хичээлийн жил дуустал сургуулийг бүрэн хааж, цахим болон теле аргаар хичээллэсэн юм. 2021 оны хичээлийн жилд ч мөн 11 сарын 12-ноос эхлэн сургууль боловсролын үйл ажиллагааг зайнаас зохион байгуулж байна. Зайны сургалтыг үр дүнтэй зохион байгуулахад анхаарах асуудлыг илрүүлэх, авч хэрэгжүүлэх арга хэмжээ, бодлого зохицуулалтыг хүүхдэд ээлтэй, тэгш хамруулсан боловсролын агуулгаар зохион байгуулахыг шийдвэр гаргагч, бодлого тодорхойлж буй албан тушаалтнуудад хүргэх, бодлогын нөлөөллийн үйл ажиллагааны зорилгоор энэхүү судалгааг МБШУҮЭ-ийн дэмжлэгтэйгээр хийсэн юм.

Контентын хэсгээс