Ковид -19 цар тахлын боловсролд үзүүлсэн нөлөө (мониторингийн тайлан)

Бүтээлийн тайлбар

Боловсрол эвсэл хүн бүрийн сурч боловсрох эрхийг эдлүүлэхийн төлөө бодлогод нөлөөлөн ажилладаг ИНБ-ын хувьд ямар ч үед хүүхэд, залуус, насанд хүрэгчдийн сурах үйл явц тасалдах, зогсох ёсгүй гэж үздэг. КОВИД 19-ын халдварын үед Монгол улс анх удаа анги танхимын сургалтыг урт хугацаанд зогсоож, зайны сургалтад бүрэн хэмжээгээр шилжсэн нь салбарын хувьд гэнэтийн шийдвэр байсан ч боловсролд хамаатай хэн бүхний хамтдаа суралцах, хөгжих, хамтын хариуцлага хүлээх үйл явц байлаа. Тиймээс иргэний нийгмийн байгууллагын хувьд өөрсдийн хүлээсэн үүргээ биелүүлж, хөндлөнгөөс хяналт мониторинг хийж, төрд хандсан зөвлөмж гаргасан.

Контентын хэсгээс