7-р долоо хоног: Цагийн урсгал

Бүтээлийн тайлбар

Миа Коуту нэрээрээ алдаршсан Мозамбикийн зохиолч, яруу найрагч Антонио Эмилио Лэйтэ Коуту 1955 онд Бэйрад португаль цагаачдын хүү болон мэндэлжээ. 14 настайдаа анхны шүлгээ орон нутгийн сонинд нийтлүүлж уран зохиолын ертөнцөд хөл тавьсан тэрбээр “Унтаагаараа явагсдын орон”, “Эрслэнгийн наманчлал”, “Налын сүүлчийн нислэг”, “Тэнгис надад хайртай”, “Бороо тэргүүт өгүүллэгүүд” зэрэг 30 гаруй роман, тууж, богино өгүүллэг, яруу найргийн түүвэр хэвлүүлээд байна. Зохиол бүтээлээ португалиар бичиж туурвидаг Миа Коуту “Латин хэлтний утга зохиолын шагнал” хүртсэн анхны африк зохиолч болсон төдийгүй “Унтаагаараа явагсдын орон” роман нь 20-р зууны шилдэг 12 африк зохиолын нэгээр шалгарч байв. Цагаан арьст африк зохиолч болохынхоо хувьд эсрэг тэсрэг ертөнцийн гүүр болж яваа түүний зохиол бүтээлүүд эдүгээ дэлхийн 30 орчим орны хэлээр орчуулагджээ.

Контентын хэсгээс

Бүтээлийн нийлүүлэгч