6-р долоо хоног: Наманчлал

Бүтээлийн тайлбар

Франц-Мароккогийн зохиолч Лэйла Слимани 1981 онд Рабатад төржээ. Хэдий Мароккод төрсөн ч хар багаасаа франц хүмүүжлээр өсөж, франц сургуульд сурсан тэрбээр 17 настайдаа Парист хөл тавьж улс төр судлал, сэтгүүл зүйн чиглэлээр мэргэжил эзэмшсэн байна. Сургуулиа төгсөөд сонирхлоо дагаж жүжиглэх ур чадварын сургалтад суун хоёр ч кинонд туслах дүр бүтээсэн боловч дэлгэцийн урлагт дахиж хүч сорьсонгүй. 2008 оноос Лэйла “Шинэ Африк” сэтгүүлд сурвалжлагчаар ажиллах болж, газар сайгүй аялах болов. Гэвч 2011 онд хүүгээ төрүүлээд удаагүй байхдаа “Арабын хавар” хөдөлгөөнийг сурвалжилж яваад баривчлагдсан нь хүнд цохилт болжээ. Ингээд бүсгүй сэтгүүлчийн ажлаа орхиж өөр нэгэн мөрөөдлөө биелүүлэхээр шийдсэн нь зохиол бичих байлаа. Харамсалтай нь анхны романыг нь хэвлүүлэх газар олдсонгүй. Тиймээс бичих ур чадвараа дээшлүүлэхээр шийдэж Гэллимах хэвлэлийн газрын редактор, зохиолч Жумах Эллаклавитенд шавь оржээ.

Контентын хэсгээс

Бүтээлийн нийлүүлэгч