3-р долоо хоног: Гэнэт хаалга тогшив

Бүтээлийн тайлбар

Еврей гаралтай зохиолч Этгар Кэрэт 1967 онд Израилын Рамат-Ганд айлын гурав дахь хүүхэд болон мэндэлжээ. Аав ээж нь дэлхийн II дайны үед нацистуудын хорих лагериас амьд гарч чадсан хүмүүс гэдэг. Богино өгүүллэгийн сод туурвилч тэрбээр “Бурхан болохыг хүссэн автобусны жолооч”, “Киссенжерийг санахуй”, “Гэнэт хаалга тогшив” зэрэг өгүүллэгийн түүвэр, “Циркчидтэй хамт дутаасан аав”, “Сар үгүй шөнө”, “Бяцхан вант улс” зэрэг хүүхдийн ном, “Сайнаар дурсах долоон жил” хэмээх намтар, дурсамжийн ном бичжээ. Хамгийн сүүлд буюу 2019 онд хэвлүүлсэн “Алив, нисээч!” өгүүллэгийн түүвэр нь уншигчид төдийгүй утга зохиол шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан юм. Түүний бүтээлүүд дэлхийн 45 орны хэлээр орчуулагдан гараад буй бөгөөд The New York Times, Le Monde, The New Yorker, The Guardian, The Paris Review, Zoetrope зэрэг нэр хүндтэй сэтгүүлүүдэд хэвлэгджээ. Мөн өгүүллэгүүдээс нь сэдэвлэсэн богино хэмжээний 60 гаруй кино бий. Этгар Кэрэт эдүгээ Тел-Авив хотод эхнэр, хүүгийн хамт амьдарч байна.

Контентын хэсгээс

Бүтээлийн нийлүүлэгч