2-р долоо хоног: Нар мандаж байна

Бүтээлийн тайлбар

Зохиолч Жэйми Карнес АНУ-ын Вермонт мужийн Бурлингтон хотод төржээ. Канзасын их сургууль, Ратгерс Ньюаркийн их сургуулийг тус тус дүүргэсэн тэрбээр эдүгээ Өмнөд Нью Хэмпширийн их сургуульд багшилдаг. Түүний бичсэн богино өгүүллэгүүд “Granta”, “Storyglossia”, “Willard & Maple” зэрэг томоохон сэтгүүлүүдэд хэвлэгдэж байв. Жэйми одоо Канадын түүхэнд хараар тэмдэглэгдэн үлдсэн “Дюплессигийн өнчид” хэмээх зартай хэргээс сэдэвлэн роман бичиж байгаа аж. Канадын Кэбэк мужийн захирагч Мухис Дюплесси асрамжийн газрын хүүхдүүдээ тэжээж дийлэхгүйд хүрсний улмаас католик сүмийн мяндагтнуудтай хамсан 20 мянга гаруй өнчдийг сэтгэцийн өвчтэй хэмээн зориудаар худал оношилж, галзуугийн эмнэлэгт хорьж асан гашуун түүхтэй билээ. Жэйми судалгааны ажлаа хэдийн дуусаад, зохиолоо бичиж эхэлсэн гэнэ. Залуу зохиолчийн шинэ, сонирхолтой романыг хүлээх л үлдлээ.

Контентын хэсгээс

Бүтээлийн нийлүүлэгч