Хүний удмын сан буюу генетикийн хууль зүйн асуудал
(1)

Бүтээлийн тайлбар

Ерөнхий ойлголт: Хүн төрөлхтөн гарвал зүйн ухаан буюу генетикийн шинжлэх ухааны үүсч хөгжсөн эхлэлийг 1900-аад онтой холбон үздэг бол Монголчууд түүнээс даруй 700 гаруй жилийн өмнө энэхүү ухааны талаар гүнзгий мэдлэгтэй байсныг түүхийн сурвалжууд гэрчилдэг. Тухайлбал, Их Чингис хаан: “Есөн үеэ мэдэхгүй бол зэрлэг хүн” хэмээн айлджээ. Перс түүхч Рашид-Ад-Дин: “...Монголчуудын заншил бол өвөг дээдсийнхээ удам угсааг санаж, төрсөн үр хүүхдүүддээ удам угсаагаа зааж сургадаг. Ийнхүү тэд уг язгуурынхаа тухай үгсийг хүмүүсийн хүртээл болгодог учраас тэдний дунд яс, угсаа, овог, аймгаа мэдэхгүй хүн ч үгүй бөлгөө”, Д.Гонгор: “Монголчууд ураг төрлийн хүрээний есөн үе өнгөрмөгц тэр ураг удмынхан нийтээр цугларч ургийн мод – түүхэн дуудан сонсоцгоож тусгай баяр ёслол үйлдэн, ураг төрлийн холбоогоо хамааралгүй болсноо зарладаг байжээ” хэмээн бичиж байжээ. Аливаа амьд бие махбодыг эцэг, эхийн шинж тэмдэг үр удамдаа хэрхэн дамжиж удамшдаг зүй тогтлыг судалдаг ухааныг “удамшил зүй” гэх ба хүний гене

Контентын хэсгээс