Сургалтын хөтөлбөр боловсруулах онол, арга зүй

Бүтээлийн тайлбар

Сургалтын хөтөлбөр боловсруулах энэхүү бүтээл нь ирээдүйн мэргэжилтний хөдөлмөрийн зах зээлд хөрвөх чадварыг тооцох, хөтөлбөрт хамрагдагчдын хүрээг тэлэх (инклүсив киррикюлим) гэх мэт сургалтыг агуулгын өндөрлөгөөс нь чадамжийн хавтгайд зохистойгоор буулгах чиглэлд хандуулан бичснээрээ онцлог юм. Их, дээд сургууль, коллежийн багш зөвхөн эмч, инженер, зураач мэт тодорхой мэргэжилтэн байхын зэрэгцээ мэргэжлийн сайн багш байх хэрэгцээ өөрийн эрхгүй тулгардаг. Үүний тулд нэн түрүүнд сургалтын хөтөлбөр, стандарт тэргүүтнийг боловсруулахаас эхлээд багшлахуйн наад захын ажилд суралцаж дадлагажихаас өөр аргагүйд хүрдэг. Шинжлэх ухаан, технологиос өгсүүлээд амьдралын орчин эрчимтэй өөрчлөгдөн буй нөхцөлд сургалтын хөтөлбөр ихээхэн уян хатан байж, хувьсан өөрчлөгдөж буй нөхцөл байдлыг угтан багш хөтөлбөрөө тасралтгүй хөгжүүлж байх хэрэгтэй болж байна. Чухам тэгж чадвал санал болгож буй хөтөлбөр маань зах зээлд баталгаатай болж мөн төдий чинээ хэрэглэгчийг татах нь ойлгомжтой юм.

Контентын хэсгээс