Z үеийнхэн - Философи, тогтолцоо, аз жаргал

Бүтээлийн тайлбар

Бидний үеийнхнийг бага байхад интернэт, зурагтын олон суваг, бас энэ олон ФМ, YouTube-ийн чаннел байсангүй. Харин “шугамын радио” гэх албан ёсны ганц радиотой, түүгээр оройдоо үлгэр уншдаг байлаа. Монгол үлгэр ихэвчлэн “амар сайхандаа жаргавай” гэж төгсдөг. Жангар туульд ч тэр “дээрээс дарлах ноёнгүй, дэргэдээс халдах дайсангүй” гэж тэр үеийнхний мөрөөдлийг өгүүлдэг. Ер нь монголчууд бид “урт насалж, удаан жаргаарай” гэж ерөөдөг ард түмэн. Ингээд бодохоор бидний уламжлалт философийн гол суурь нь аз жаргалыг тойрон эргэлдээд байх шиг. Гэвч бидэнд нийтээрээ хүлээн зөвшөөрсөн философи, үнэт зүйлс байна уу? Төрийн тогтолцоо маань хувь хүний аз жаргалыг хамгаалж чадаж байна уу? Энэ хоёр асуултад манай ЖенЗи (GenZ)-чүүд цагийн эрхээр хариулт өгч таарах билээ. Тэр хариултад тань тус болоосой гэсэндээ энэхүү ботийг бичлээ.

Контентын хэсгээс