Хөвсгөлийн Урианхайн аман билиг

Бүтээлийн тайлбар

Энэнхүү номонд Чандмань-Өндөр сумтай холбоотой, домог хууч яриа, нутгийн ардын дуу, урианхай үг хэллэг, хуучны гэрэл зураг, урианхай ястны үүсэл зэрэг олон сонирхолтой мэдээллүүд багтжээ. Тагна Саяаны нуруунаас Монгол Алтай хүртэлх уулсаар голдуу нутагладаг, цаа болон мал аж ахуй эрхэлдэг тува, соёд урианхай зэрэг ястныг нийтэд нь урианхай хэмээн 12-р зууны үеэс нэрлэж иржээ.