Далайд гарцгүй Монгол улсын газарзүйн хүчин зүйлийн нөлөөг гео-стратегийн үүднээс шинээр тодорхойлох нь

Бүтээлийн тайлбар

Монгол Улсын геополитикийн хуучин тодорхойлолт бол ардчилалд шилжсэнээр хөдөө аж ахуйд тулгуурласан уламжлалт эдийн засагтай, гадаад зээл тусламжид горилсон, далайд гарцгүй, хоёр том хөршийн дунд байрласан гэдгээр тодорхойлогдож байсан бол өнөө цагт олон улсын харилцааны хөгжлийн шинэ хандлага, дэлхийн бодлого, эдийн засгийн төв Зүүн Ази руу аажмаар шилжиж байгаа, мөн аж үйлдвэрийн IV хувьсгал, шинжлэх ухааны хөгжил, инноваци нь олон улсын харилцааны тогтолцоо, хамтын ажиллагааны арга зам төдийгүй хүн төрөлхтний амьдралын хэв маяг, хүмүүсийн харилцааны суурь зарчмуудад гарч буй нөлөөгөөр Монгол Улсын геополитик, гео- стратегийн үнэлгээ өөрчлөгдөж байна.