Замбалгарав бурхан

Бүтээлийн тайлбар

Өнөөдөр бидний ярих хамгийн гол асуудал нь Биеийн урлах ухаанд хамааарх лагшин, зарлиг тааллын шутээний урлал хэмээсэн гурван шүтээний урлалыг шүтээн зургийн аргаар хэрхэн бүтээх илэрхийлэх тухай асуудал билээ. Энэ урлаг маань бурханы зарлигийг дүрсээр илэрхийлсэн номлол гэдэг нь нэгэнт тодорхой учраас энэ удаа би бурханы номлол талаас нь бус, харин энэ сайн номлолыг хэрхэн дүрсээр бүтээдэг арга барил, онцлогийн талаар судалсан болно.