Анхдугаар таван жилийн төлөвлөгөөний жилүүд дэх малчдын ядуурал ба улсын бэлтгэл

Үндэсний цахим сан

Бидний тухайАшиглах зааварХамтран ажиллах
Анхдугаар таван жилийн төлөвлөгөөний жилүүд дэх малчдын ядуурал ба улсын бэлтгэл

Н.Алтантөгс

Анхдугаар таван жилийн төлөвлөгөөний жилүүд дэх малчдын ядуурал ба улсын бэлтгэл

Худалдаж авах

Гишүүнчлэл

?
Улсын бэлтгэл нь хямд үнээр, тарга хүч сайтай эр малыг их хэмжээгээр малчдаас худалдан авч байснаас 1948-1952 онд БНМАУ-ын ядуу ба дундаж малчдад оногдох малын тоо цөөрчээ. Зөвлөлтөөс БНМАУ-д нийлүүлдэг барааны үнэ Дэлхийн хоёрдугаар дайны үед хэд дахин нэмэгдсэнээс шалтгаалж ЗХУ-БНМАУ-ын худалдаанд Монголын талд алдагдал үүсч, энэ нь малчдын нуруун дээр буужээ. Эрх баригчдын цаашдын бодлого уг алдагдлыг бууруулахад биш, харин энэ нөхцөл байдалд дасан зохицоход чиглэж, малчдын хувийн малд улсын бэлтгэлийн үүрэг оногдуулах замаар хувийн малыг хавчих болсон нь малчид нэгдэлд “сайн дураар” нэгдэн орох үндсэн шалтгаан болжээ.

Бүтээлийн нийлүүлэгч

# төлөвлөгөө# малын тоо# улсын бэлтгэл# бүртгэл