Зэрлэг

Бүтээлийн тайлбар

Илчгүй шар нар жаргаж хорвоогийн нэгэн өдөр өнгөрөн үдшийн бүрий залгах үед хадан цохионы ирмэг дээр нэгэн чоно зогсоод тэртээд бараантан харагдах хот айлын барааг ширтэн савирсан шүлсээ долоолоо. Хүзүү сэрвээний сорлосон үс нь өндөрлөг газрын тэнүүлч салхины аясаар ярагдан хийсэх тэрхүү чонын гэдэс нь татаж хавирганы матаас нь тодорсон ч дэлэгнэсэн хөх нь унжсан байхыг ажвал саяхан төрсөн өлөгчин ажээ. Өлөгчин чонын догшин харцанд “би бол араатан” гэсэн хилэнт оч гялалзана...

Контентын хэсгээс

Бүтээлийн нийлүүлэгч