Бүсгүй минь нар даган урга

Бүтээлийн тайлбар

Бүсгүй таны зүрхэнд үүр цайж сэтгэлд тань нар мандах цаг хэдийнээ болжээ. Нар таны төлөө мандаж cap таны төлөө гэрэлтэх атал бүсгүй таны сэтгэлд манан будан татах ёсгүй. Учир нь юу хийхээ мэддэг хүн яаж хийхээ мэддэг. Гэтэл юу хийхээ мэдэхгүй хүн яаж хийхээ хэрхэн мэдэх билээ. Эмэгтэй хүн сурч мэдэж боловсроно гэдэг нь манан будан арилахтай адил бөгөөд өөрийн сэтгэлийг цэлмээн зүрхэн дэх нараа чөлөөлөн хорвоо дэлхийг гэрэлтүүлнэм. Цэлэмсэн сэтгэл дэлхийг тунгалагаар харж, хамт олноо нөхөрсгөөр дэмжиж, хайртай хүмүүсээ өөртөө татах увдистай билээ.

Контентын хэсгээс

Бүтээлийн нийлүүлэгч